2024 Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт сонгон шалгаруулах удирдамж
Монгол Тайвань хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Тайваний Боловсролын Яамны зүгээс 2024 оны хичээлийн жилд Монгол Улсад Тайваний Хятад хэлний тэтгэлэг олгохоор болсныг мэдэгдэхэд таатай байна. Тус тэтгэлэгт 18-аас дээш насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй Монгол хүмүүс хамрагдах боломжтой. Суралцах хугацаа 3 сар эсвэл зуны 2 сар байна. Тэтгэлэгт сар бүр 25000NTD (шинэ тайвань доллар) олгоно. Тэтгэлэгт бүртгүүлэхийг хүссэн хүмүүс 2024 оны 4-р сарын 30-ний өдрөөс өмнө (Ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд) доорх материалыг бүрдүүлнэ үү.
- Байгууллагын захирал, сургуулийн захирал болон багшийн тодорхойлсон захидал (гарын үсэг зурсан эх хувь)
- Тэтгэлгийн өргөдлийн маягт (гарын үсэг зурсан эх хувь)
- Тэтгэлгийн амлалтын бичиг (гарын үсэг зурсан эх хувь)
- Өргөдөл гаргагчийн гадаад паспортын хуулбар
- Бүрэн дунд болон түүнээс дээш эрдмийн зэргийн гэрчилгээ болон дүнгийн хуудас
- Хэлний бэлтгэлийн урилгын хуулбар (Copy of admission letter from the Chinese language center)
- Санхүүгийн баталгаа 3000 ам.доллароос доошгүй байх
Дээрх бичиг баримтыг бүрдүүлсний дараа тус Төлөөлөгчийн газарт хүлээлгэн өгч, тэтгэлгээ баталгаажуулна. Тус Төлөөлөгчийн газар нь тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2024 оны 8-р сарын сүүлээр зарлана.
Тэтгэлгийн өргөдлийн маягт, амлалтын бичиг, Тайваний Хятад хэлний сургалтын төвүүдийн жагсаалт зэргийг тус тус хавсаргав.
Тэтгэлгийн материал хүлээн авах газар: ЧД, 3-р хороо, Жуулчны гудамж, Урт цагаан, Тайваний төв, 3 давхар
Холбогдох утас: 976-11-322735, Факс: 976-11-922916
20230118教華承諾書Terms of Agreement
20230118華語中心一覽表Language Center list
2024華語獎學金徵選公告
為增進台灣與蒙古雙邊文教合作,我國教育部2024年學年度提供華語文獎學金供蒙古國人士在臺研習中文,申請人須年滿18歲,至少高中以上畢業,研習期間為3個月或暑期2個月,獎學金每個月新台幣25,000元,申請人請於本年4月30日(上班日9:00-12:00)之前提供:
- 工作單位負責人或就讀學校校長/老師之推薦函正本
- 申請人已填妥之獎學金申請表
- 已簽署之教育部華語文獎學金承諾書
- 申請人護照影本
- 高中以上最高學歷證書及成績單影本
- 台灣國內華語中心入學許可影本
- 財力證明至少約美金3,000元。
請備妥上述文件後,送交本處進行核獎作業,本處將於2024年8月底前公布正取候選人名單。檢附申請表、承諾書及台灣華語教學機構一覽表,敬請參考。
收件處:駐烏蘭巴托台北貿易經濟代表處
3rd Floor, Taiwan Center, Tourism Street No.38
Chingeltei District, Ulaanbaatar-13 ,Mongolia
Tel:976-11-322735;Fax:976-11-922916
20230118教華承諾書Terms of Agreement
20230118華語中心一覽表Language Center list