Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай-Ю нь 2024 оны 3-р сарын 13-ны өдөр ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнд нийт 2,400 ширхэг малын тэжээлийн тусламжийн багцыг хүлээлгэн өгөв. Эдгээрийг өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа зудын гамшигт нэрвэгдсэн Сүхбаатар аймагруу илгээж, сүүлийн 50 жилд тохиогоогүй цастай зудыг малчид даван туулахад дэмжлэг үзүүлэх юм.
Төлөөлөгч Ван Кай-Ю хэлсэн үгэндээ “Энэ удаад үүссэн зудын нөхцөл байдал бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас үүдэлтэй. Тайвань Дэлхий хэмээх нэгэн их айлын гишүүн болохын хувьд гамшгийг арилгахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван гарахад дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгасаар байгаа бөгөөд тусламжийн дийлэнх нь малчдад чиглэж байна. Тайваньчуудын хувьд мал амьтдад чиглэсэн малын тэжээлийн тусламжийн багцыг олгоход анхаарлаа хандуулж байгаа төдийгүй Тайваньчуудын халуун сэтгэл мал амьтадын амийг авраад зогсохгүй малчдын амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.
Малчдад тусламжийн багцыг таниулах зорилгоор Ван төлөөлөгч малын эмчийн хамтаар гамшигт нэрвэгдсэн малчин өрхүүдээр зочилсон ба мэргэжилтнүүд уг багцын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, эм бэлдмэлийг хэрэглэх зааварчилгаа өгсөнд малчид маш их талархаж байлаа. Тайваниас энэ удаад хандивласан тусламжийн багцад төрөл бүрийн малын эм бэлдмэл, хүнсний нэмэлт тэжээл багтсан болно.
王代表凱右3月13日代表台灣,援助蒙古國立生命科技大學獸醫研究所生產2,400個牲畜救濟包,派送到災情慘重的蘇赫巴托省,協助蒙古牧民度過50年來最嚴重的雪災。
獸醫研究所所長巴特其其格(Battsetseg B.)女士率領11個實驗室主任出席捐贈典禮,感謝台灣的愛心。
王代表強調,世界各國都對這次雪災伸出援手,多數的援助都針對「人」,台灣卻把援助的光照向動物。相信台灣的愛心能夠挽救許多可憐的生命,從而幫助到牧民。
王代表特別帶著獸醫和救濟包去訪視受災牧民,由專家詳細解說並示範藥品用法,牧民十分感激。
台灣這次捐贈的救濟包,內容包括各種動物藥品及營養補充劑。