Энэ (2024) оны 4-р сарын 3-ны өдөр Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Николай Ван Тайваний засгийн газрыг төлөөлөн 50 мянган ам.долларыг “Каритас Монгол” байгууллагын Тэргүүн Сандра Гарайд гардуулан өгч, зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус байгууллагын Тэргүүн Сандра Гарай хэлсэн үгэндээ, “Тайваний Засгийн газар Монгол орны малчдын амьжиргаанд анхаарал хандуулж буй явдалд талархаж байна. Тус хандивын мөнгийг тэр дор нь Монгол орны зүүн бүсийн гурван аймаг буюу Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр зэрэг аймгуудад болон Увс аймагт тус тус зарцуулна гэдгээ илэрхийлсэн бөгөөд юуны өмнө малын өвс тэжээл, эм тариа, бензин түлш, дулаан хөнжил, хувцас зэргийг зудад өртсөн малчдад олгоно.” гэв.
Тайваниас энэ оны гуравдугаар сард 2,400 ширхэг малын тэжээлийн тусламжийн багцыг хандивласан бөгөөд эдүгээ дахин мөнгөн хандив өргөж байна. Тайваньчууд цаашид ч “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” (Taiwan Can Help, Taiwan is Helping) үзэл санааг хэрэгжүүлсээр байх бөгөөд малчдыг зудын гамшгийг даван туулахад туслаж, хоёр орны найрамдлын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болно гэдгээ илэрхийлэв.
駐蒙古代表王凱右4月3日代表政府捐贈5萬美元給蒙古明愛會救濟雪災,蒙古明愛會新任會長Sandra Garay代表受贈,S會長表示感謝台灣政府重視蒙古牧民生計,將立即用於災情慘重的東戈壁省、中戈壁省、戈壁蘇木貝爾省及烏布蘇省,該會將優先採購動物糧草、醫藥品、交通用汽油暖被及衣物予受害災民。台灣3月捐贈2400個牲畜救濟包後,接續再捐5萬美元,展現Taiwan can help and Taiwan is helping精神,幫助蒙古國賑災,深化雙方友誼。