Улаанбаатар хотноо зохиогдсон Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Пүмзэ төрлийн өрсөлдөөнд өндөр амжилт гаргасан Тайваний Таеквондогийн тамирчдаар бахархах сэтгэл төрж байна. Таеквондогийн 27 дахь удаагийн тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Таеквондогийн 9 дэх удаагийн Пүмзэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд яг одоо Монгол оронд үргэлжилж байна. Тайваний “Пүмзэ” төрлийн баг тамирчид талбайд гарсан цагаасаа л маш сайн багийн тоглолт үзүүлж, эрч хүчний гайхамшгийг харуулж, медалийн эзэд болцгоов.
Тэмцээний амжилтаас дурдвал:
Ганцаарчилсан төрөлд: 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртсэн!
Багийн төрөлд: 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.
Нийт дүнгээр “Пүмзэ” төрөлд багаараа 3-р байр эзэллээ.
Тайваний баг тамирчид гайхалтай тоглолт үзүүлж, шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, медалийн эзэд боллоо. Тамирчид төрөлх Тайвань эх орноо хайрлах сэтгэл зүрх, тамирчин хүний тууштай тэмцэгч зан чанарыг харуулж, үзэгч олны сэтгэлийг баясгав. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай-Ю нь баг тамирчдадаа Тайваний Биеийн тамир, спортын яамны сайд Ли Янгаас хүргүүлсэн баярын цахилгааныг биечлэн гардуулахын зэрэгцээ гайхамшигт ялалт байгуулж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буй тамирчид болон дасгалжуулагч нарт талархал илэрхийлэв. Пүмзэ төрөлд оролцсон залуу тулаанчид маань тэмцээний салхийг амжилттай нээсэн тул тулааны төрөлд өрсөлдөх тамирчид мөн өндөр амжилт гаргах нь дамжиггүй юм. Тулааны төрөлд өрсөлдөх тамирчдын цаашдын тэмцээнд өндөр амжилт хүсье! Тайваний баг тамирчид урагшаа !!!Let's go Team TAIWAN!!!


