Өглөөний мэнд! Монгол анд нөхдөө, энэ зун Тайваньд олны анхаарлын төвд байх эрхэм хүндтэй түүхэн хүмүүн хэн болохыг та мэдэх үү? Энэ бол Эзэн Богд Чингис хаан билээ !
Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар болон манай төлөөлөгчийн газрын урт хугацааны хүчин чармайлтын үр шимээр Тайваний Үндэсний Хааны ордон музейд (National Taiwan Palace Museum) тусгай үзэсгэлэн удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлох үйл явдал бол өнгөрсөн 13 жилийн турш олон нийтэд дэлгэгдээгүй Эзэн Богд Чингис хааны эш хөрийг Тайваньд дахин олон нийтэд дэлгэн толилуулах явдал юм. Чингис хааны амьд сэрүүн ахуйн жинхэнэ төрхтэй хамгийн ижил төстэй гэдгээрээ тал нутагт хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү хосгүй үнэт түүхэн дурсгал нь үзэсгэлэнт Тайваний аралд таныг хүлээж байна.
?түүхийн сонирхолтой баримт: Энэхүү эш хөргийг Хубилай хаан 1271 онд Юань гүрнийг байгуулсны дараа зарлиг буулган, их хааны ахмад үеийнхний дурсамжид тулгуурлан, ордны урчуудаар нямбайлан урлуулсан юм. Тайваний Үндэсний Хааны ордон музей энэхүү хосгүй үнэт түүхэн дурсгалыг сайтар хадгалж, хамгаалах зорилгоор температур, агаарын чийгшлийн хатуу хяналт, нарийн стандарт бүхий агуулахад эш хөргийг хадгалдаг бөгөөд тусгай үзэсгэлэн бүрийн дараа эш хөргийг хэдэн жилийн турш “амраах” шаардлагатай болдог. Монгол хүн бүр амьдралдаа хамгийн багадаа нэг удаа Тайвань орныг зорин, их хааныхаа эш хөрөгт мөргөн, хүндэтгэл үзүүлэхийг чухалчилдаг. Энэ зун та бүхэн агаарын хөлөг хөлөглөн, Чингис хааны эш хөргийг үзэж сонирхохоор Тайвань орныг зорихыг санал болгож байна. Та бүхэн мөн хүйтэн bubble tea уунгаа Номхон далайн сэвшээ салхийг мэдэрч, амралтаа дурсамжтай сайхан өнгөрөөгөөрэй.
? тусгай үзэсгэлэнгийн мэдээлэл
- хэзээ:2026 оны 7-р сарын 10-ны өдрөөс 9-р сарын 16-ны өдөр хүртэл
- хаана:Тайваний Үндэсний Хааны ордон музейн хойд салбар (Тайвань, Тайпэй хот, Шилин дүүрэг, Жишан зам, 2-р хэсэг, 221 тоот)
- National Palace Museum (Northern Branch) No.221, Sec. 2, Zhishan Rd., Shilin Dist., Taipei City, Taiwan (R.O.C.)
