Сүүлийн хэдэн өдөр Степпе Арена-гийн шал доргиж байгааг та анзаарсан уу? Тийм ээ, Тайваний “Жүдогийн ханхүү” Ян Юн вэй болон түүний баг саяхан Монгол Улсад зохиогдсон “Улаанбаатар Их дуулга” тэмцээнд оролцож, ур чадвараа гайхуулсан юм!
Энэхүү тэмцээн нь энэ жилийн олимпын эрхийн төлөөх “анхны зогсоол” учраас онцгой ач холбогдолтой юм! Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчдыг хуран цуглаж, өрсөлдсөн юм. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар эдгээр жүдогийн тамирчдыг халуун дотноор угтан авсан бөгөөд төлөөлөгч Ван Кай-Ю нь МУ-д ажиллаж, аж төрж буй Тайваний иргэдийн хамтаар тамирчдаа дэмжив. Төлөөлөгч Ван хэлэхдээ “Жүдо бол Тайвань Монголын тамирчид гарамгай амжилт гаргадаг спортын төрөл гэдгийг онцолсон! Дэлхийн хэмжээний тайзан дээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүчтэй өрсөлдөгчид болон Монголын их мастеруудтай нүүр тулан өрсөлдөх боломжтой байгаа явдал нь Тайвань Монголын спортын салбар дах хамгийн өндөр түвшний солилцоо болох нь эргэлзээгүй юм.Тайваний шигшээ баг нь тэмцээний оргил үедээ хүрэхийн тулд Япон орныг зорьж, цаашдын бэлтгэлээ хийхээс өмнө Монгол оронд эрчимтэй бэлтгэл үргэлжлүүлэн хийх болно! Тайваний жүдогийн шигшээ багт удахгүй болох Нагояагийн Азийн наадамд илүү өндөр амжилт гаргахыг хүсье! ??
#Улаанбаатар Жүдо Их дуулга #Олимпын Тэнцээний Эхний зогсоол #Дэлхийн шилдэг Тамирчдын хүчтэй өрсөлдөөн#Төлөөлөгчийн газрын хөгжөөн дэмжигчид #Нагояа Азийн наадамд оролзохт хүсэл зориг #Тайваний шигшээ баг
