Тайвань оронд зочилсон олон Монгол найзууд маань “Тайваний шөнийн зах дээр яагаад хаа сайгүй “Монгол шарсан мах” байдаг бэ? гэхдээ амт нь яагаад хорхогтой адилгүй, тэс өөр амттай байдаг бэ?” гэж хачирхан асуух нь бий. Тийм ээ! Энэ бол үнэндээ Тайваний хоол үйлдвэрлэлийн салбар дах нэгээхэн “ташаа ойлголт” юм. Энэ зун та бүхнийг Тайваньд зочлон, энэхүү амтат зоогийн нууцыг нээхийн зэрэгцээ Монголын түүхийн холбогдолтой хосгүй гайхамшигт тусгай үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.
?Хоолны тухай сонирхолтой баримт: Тайваньд хэдэн арван жилийн турш туйлын алдартай байсаар ирсэн “Монгол шарсан мах” буюу “Mongolian barbecue”-ыг 1951 онд Тайпэй хотноо Тайваний алдарт инээдмийн жүжигчин Ву Жаонан нээсэн. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан тэрээр том төмөр хавтан дээр хүчтэй галаар шарж бэлтгэдэг ногоо, махтай амтат зоогоо “Монгол шарсан мах” гэж хошигнон нэрлэжээ.
Тайваньд тавтай морил! Тайваньд зочилж буй аялагчид өдрийн цагаар Тайваний Үндэсний Хааны ордон музейд зочлон, Чингис Хааны эш хөргийг үзэж сонирхон, оройн цагаар шөнийн захаар хэсэнгээ “Тайваньчуудын нээсэн” Монгол шарсан махыг зооглонгоо мөстэй манго амталж болох юм. Тайвань Монголын амтат зоог, амттаны энэхүү өвөрмөц хослолыг та бүхэн зөвхөн Тайваньд туршиж үзэх боломжтой!
? тусгай үзэсгэлэнгийн мэдээлэл
хэзээ:2026 оны 7-р сарын 10-ны өдрөөс 9-р сарын 16-ны өдөр хүртэл
хаана:Тайваний Үндэсний Хааны ордон музейн хойд салбар (Тайвань, Тайпэй хот, Шилин дүүрэг, Жишан зам, 2-р хэсэг, 221 тоот)
National Palace Museum (Northern Branch) No.221, Sec. 2, Zhishan Rd., Shilin Dist., Taipei City, Taiwan (R.O.C.)
