Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун 2017 оны 1 сарын 12-ны өдөр Тайваниас бэлэглэсэн 200 гаруй хүүхдийн номыг хамрах хүрээгээрээ Монгол улсад 2т ордог Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд хандивлаж, тус номын өргөөний номын фондыг арвижуулахын зэрэгцээ сурагчдын ном унших болон хятад хэл сурах сонирхол улам нэмэгдээсэй хэмээн хүсэв.
Эдгээр номнуудыг Тай Жун хотын хэрэг эрхлэх хороо болон Тайжун хотын хүүхдийн номын санд сайн дураар ажилладаг ээжүүд цуглуулсан учраас ихэнх нь Хятад хэл дээр бөгөөд олон нэр төрлийн, тэр дундаа шинжлэх ухааныг танин мэдүүлэх, ураг төрлийн харилцааг таниулах, сурган хүмүүжүүлэх, залуучуудыг зоригжуулах, оюун сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчны боловсрол олгох, Тайванийн газар нутаг, ард иргэдийн ахуй соёлыг тусгасан зэрэг төрөл бүрийн мэдлэг, мэдээллийг багтаасан дэлхийн уран зохиол болон хүүхдийн номнууд багтсан ба Хуан төлөөлөгч биечлэн холбоо тогтоон, хил гаалиар гарган тээвэрлэж 2016 оны 12 сард Монгол улсад авчирсан юм.
Хуан төлөөлөгч ном бэлэглэх ёслолын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ : Тайвань бол боловсролыг маш чухалчилдаг улс орон, эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаарч сайн суралцах дадал бий болгож өсгөдөг, эдгээр хүүхдийн номнууд бол Тайванийн маш олон эцэг эхчүүдийн хамтдаа хичээж сонгон цуглуулсан ажлын үр дүн, үүгээр дамжуулан Монголын хүүхэд багачууд олон олон номыг уншиж, олон сурагчидын хятад анги хэл сурах сонирхлыг өдөөж, хол газрын соёлтой танилцаж, мөн маш олон хүүхдийнхээ боловсролд анхаарч байгаа хүмүүс дараа үедээ номын сайхан орчуулж өгөөсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв.

