Тайванийн хөдөө аж ахуйн аялал жуулчлал 2001оноос эрчимтэй хөгжих болж, тухайн үеийн Тайванийн хөдөө аж ахуйн яамны холбогдох байгуулагууд уламжлалт хөдөө аж ахуйн хэлбэрийн өөрчлөлтийг бүрэн дэмжин, Тайванийн хөдөө аж ахуйг тал бүрээр нь хөгжүүлэхийг зорьсон юм. Ингэснээр аялал жуулчлалын тариалангийн талбай, нутгийн иргэдийн амьдрал ахуй, загас агнуурын бүс талбай болон хөдөө аж ахуй аялал жуулчлалын бүс зэрэг нь өдөр ирэх тусам хурдацтайгаар хөгжих болжээ.
Тайванийн Хөдөө аж ахуй байнгын хороо 2001онд мөн Тайванийн 25н хотуудын 319н тосгодын байгалийн үзэмж, нутгийн идээ ундаа, уугуул иргэдийн соёл ахуй, амьдралыг тусгасан, мал аж ахуйн аялал жуулчлалын фермер, ой мод байгалийн өнгө төрх, нутаг нутгийн соёлын талаарх 20000гаруй төрлийн Тайванийн хамгийн их мэдээлэлтэй вэб сайт (http://v5.coa.gov.tw/ezgo_eng/index.php)-ыг гаргажээ.Англи Япон хэлний сонголттой учраас хүссэн хүн бүр Тайванийн хөдөө аж ахуйн аялал жуулчлалын талаарх мэдээллийг төвөггүй ашиглаж болох аж.
Тайванийн хөдөө аж ахуйн аялал жуулчлал нь сүүлийн үед олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр хамгийн их таашаагдаж байгаа ба ХонКонг, Сингапур, Малайз зэрэг улсуудаас энэхүү аялалын хөтөлбөрийг сонгон ирэх хүмүүсийн тоо тасрахгүй байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй тухайн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонирхолтой нэг сэдэв нь болж байгаа гэнэ.
Тайванийн хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх нийгэмлэгээс саяхан гаргасан мэдэгдэлд, хөдөө аж ахуй аялал жуулчлалаар ирж байгаа гадаад иргэдийн урсгал нэмэгдсээр байна, 2008онд зөвхөн тариалангийн талбайн фермер дээр амьдарч үзэхийг хүссэн олон улсын жуулчидын тоо 30000 хол гарч, өмнөх үзүүлэлтээсээ 3дахин нэмэгдсэн түүхэн амжилтыг үзүүлжээ. Харин энэ жил энэ тоо 40мянга хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна