此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  “Хятадын 24 албан түүх” болон “Шинэ Юань улсын... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

“Хятадын 24 албан түүх” болон “Шинэ Юань улсын түүх”-ийг Тайваниас Олон улсын харилцааны хүрээлэнд хандивлав.

Монгол улсад суугаа Төлөөлөгч ноён Хуан Куо Рун нь 4 дүгээр сарын 28-ны өдөр “Хятадын 24 албан түүх” 58 боть ном ”Шинэ Юань улсын түүх” 1 боть хятад хэл дээрх түүхийн номыг Олон улсын харилцааны хүрээлэнд судлаачдын судалгааны ажил болон түүхийн сан хөмрөгийг арвижуулахаар бэлэглэлээ.

Олон улсын харилцааны хүрээлэн нь Монгол дахь олон улсын харилцаа судлалын тэргүүлэх байгууллага юм. Тус хүрээлэнд Монгол Хятадын харилцаа, хоёр эргийн харилцаа төдийгүй бусад олон талт судалгааны ажлын нэг болох Хятадын түүх соёлын харилцааны судалгааны эх сурвалж материаллаг бааз нэн шаардлагатай байгаа юм. Иймд судалгааны ажил болон судлаачдад чухал ач холбогдол бүхий эдгээр боть номуудыг тус төлөөлөгчийн газар Тайваниас худалдан авч тээвэрлэн ирүүлсэн байна.1.黃代表捐贈具有代表性的「新元史」ㄧ書給國際關係研究所BAYASAKH所長

Энэхүү бэлэглэж буй 59 боть номын нэг болох “Шинэ Юань улсын түүх” ном нь 24 улсын түүхийн нэг бөгөөд Мин улсын төрийн үед бичигдсэн “Юань улсын түүх” номыг засварлан гаргасан түүхийн эмхэтгэл юм. Энэ нь Хятадын түүх соёлын үнэн бодит мэдээллийг түгээх Монголын судлаач эрдэмтдийн судалгааны ажилд оновчтой мэдээллийг хүргэхэд нэн ач холбогдолтой юм.

Монголын Шинжлэх ухааны академийн харъяа Олон улсын харилцааны хүрээлэнд 30 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг ба талаас илүү хувь нь доктороос дээш эрдмийн зэрэг цолтой эрдэмтэд судалгааны ажил эрхэлдэг байна. Хүрээлэнгийн Захирал Ж.Баясах Профессор өнгөрсөн жил Гавъяат багш цол тэмдэгээр шагнагдсан нь түүний Монгол дахь Хятад судлал, Монгол Хятадын харилцаа судлалын түүхэнд оруулсан хувь нэмэрийг төрөөс өндрөөр үнэлсэний илрэл юм. Тэртээх 1970 онд ЗХУ-ын Ленинград хотын их сургуульд Хятадын түүх судалж эхлэн эх орондоо буцаж ирсэнээр МУИС ОУХДС-ын захирал зэрэг албан үүргийг 17 жилийн хугацаанд гүйцэтгэж иржээ.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун 2017 оны 1-3 дугаар сарын хооронд Тайваниас бэлэглэсэн 560 гаруй хятад англи хэл дээрх хүүхдийн номыг Монголын хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд тус тус хандивлан ном бэлэглэх ёслолын ажиллагаанд төр нийгмийн зүтгэлтэн эрдэмтэн судлаач, холбогдох албаны хүмүүс байлцав. Энэхүү арга хэмжээнд Монголын боловсролын салбар болон Тайвань Монголын соёл урлагын салбарын хамтын ажиллагаанд нэгэн шинэ алхам болж байна.

3.B所長盼此次贈書能為深化臺、蒙學術界的交流合作,再啟新頁

Хэдийгээр Тайвань Монгол хоёр тал дипломат харилцаагүй хэдий ч хоёр талын эрүүл мэнд, хүмүүнлэг, соёл боловсрол, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нягт хөгжиж байна.

Одоогоор Монголоос Тайваньд суралцагсдын тоо 830 гаруйд хүрч жил тутам 10-аад эмч нар Тайванийн богино хугацааны сургалтанд хамрагдан туршлага судалж нийт 450 гаруй Монголын эм эмнэлэгийн ажилтан мэргэжилтнүүд Тайваньд мэргэжлийн сургалтанд хамрагдсаар байна.

Тус Төлөөлөгчийн газрын тэргүүн нь Тайванийн гурав дахь том хот болох Тайжун хотын Орлогч даргын алба, тус хотын соёлын газрын даргын албыг хашиж байгаад нэг жил гаруйн өмнөөс Монгол улсад томилогдон ирсэнээр Тайвань Монголын урлаг соёлын харилцан хамтын ажиллагааны ажилд ханцуй шумлан орсны нэг жишээ дурдахад:

  • 2016 оны 12 сард Монголын Үндэсний музей Тайванийн Байгалийн Шинжлэх ухааны музейтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хоёр талын хэтийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  • 2017 оны 2 дугаар сард Тайванийн засгийн газрыг төлөөлөн брайль хэвлэгч машиныг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд бэлэглэн ингэснээр тус холбооны брайль хэвлэлийн төвийн ажиллах чадамжийг сайжруулж, цаашид Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн суралцах чанарыг дээшлүүлэхэд дэвшил бий болгох юм.