此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Монголын өдөр тутмын хэвлэл дээр Тайванийн Төл... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Монголын өдөр тутмын хэвлэл дээр Тайванийн Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Ноён Хуан Монгол Улсын бүхий л салбарынхан Тайванийн НҮБ-ын систем дэхь оролцоог дэмжихийг уриалсан нийтлэл хэвлүүлэв.

Post Date:2017-09-22 (Last Update:2017-09-26)

Монголын өдөр тутмын голлох хэвлэл болох “Өдрийн мэдээ” ﴾Daily News﴿ сонингийн 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт “Тайвань Монгол гар нийлүүлэн хамтран ажиллаж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлнэ” гэх гарчигтай тус төлөөлөгчийн газрын Хуан төлөөлөгчийн хагас нүүр нийтлэлийг нийтлүүлэн, Монгол орны бүхий л салбарынханд Тайвань нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байгаа тухай танилцуулахын сацуу Монгол орны зүгээс Тайванийг НҮБ-ын системд оролцох хүсэлтийг дэмжихийг уриалав. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь доор хавсаргав:

Тайвань Монгол гар нийлүүлэн хамтран ажиллаж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлнэ
Нэгдсэн Үндэсний Байгууллагын энэ оны Ерөнхий Ассамблейн чуулган 9 дүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийн, Монгол Улс болон дэлхийн 190 гаруй улс орны төлөөлөгчид тус чуулганд оролцож байна. Энэ оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган нь “Хүн зонд анхаарлаа хандуулах нь: Бүх хүн төрөлхтөн дэлхий ертөнц дээр энх тайвнаар, амар амгалан оршин амьдрахын төлөө тэмцэх нь” сэдвийн хүрээнд зохиогдож байна.
Монгол Улс бол уламжлалт амьдралын хэв маягтай, байгаль орчноо дээдлэн шүтэж амьдардаг орон тул дэлхий дээр оршин байгаа бусад улс орнуудаас байгальтайгаа хэрхэн нягт шүтэлцээ холбоотой амьдрах тухай болон тогтвортой хөгжлийн чухалыг илүүтэйгээр ойлгож ухаарсан улс орон гэж үзэж болох юм. Тайвань нь байгалийн баялагийн нөөцөөр дутмаг, аралын газарзүйн онцлогтой зэрэг шалтгаанаас үүдэн байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах болон тогтвортой хөгжлийн чухалыг илүү гүн гүнзгий таниж ухаарсан орон юм.
Тайвань нь Монголын тогтвортой хөгжлийн замналын чухал түнш болно. (A valuable partner)
Байгалийн баялагийн нөөцийн их багаас хамааран Монгол Тайвань хоёр орны худалдаа, эдийн засгийн бүтцэнд маш их ялгаатай талууд байдаг ч харилцан бие биенээ нөхсөн шинжүүд ч мөн байсаар байна. Монголын эдийн засаг аажмаар сэргэж байгаа бөгөөд, ядуурлыг арилгах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ба 2030 он гэхэд сэргээгдэх эрчин хүчний үйлдвэрлэл нь дотоодын нийт эрчим хүчний 30 %-ийг хангахаар зорьж байна. Өнөөгийн Тайвань тоног төхөөрөмж үйлдвэрлэлээс программ хангамжийн инновацийн үйлдвэрлэлийн салбар руу шилжин орж, мэдээллийн технологийн салбарын үндэс суурийг “Ногоон технологи”, “Сэргээгдэх эдийн засаг”-ийн уялдаа холбоо бүхий үйлдвэрлэлийг нэгтгэн өргөжүүлж, эрчим хүчийг хэмнэн, нүүрстөрөгчийн хийг багасгах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж байна.
Ядуурлыг бууруулах болон нүүрстөрөгчийн хийг багасгах нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын гол элементүүд бөгөөд Тайванийн үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж нь Монгол орны үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, илүү олон ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм. Тайвань нь нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн хэмжээг бууруулах технологи болон дахин боловсруулахтай холбоотой үйлдвэрлэлийн үр дүн болон туршлага зэргийг хуваалцахад бэлэн байна. Монгол Тайвань хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан бие биенээ нөхсөн шинж болон дээр дурьдсан хоёр орны “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-д хүрэхээр гаргасан хичээл зүтгэл нь Тайвань бол Монгол орны “Тогтвортой хөгжил”-д дутагдаж үл болох түнш болохыг илтгэн харуулж байна.
Тайвань “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхээр хичээл чармайлт гарган ажиллаж байна
Тайвань нь дөнгөж саяхан буюу 9 дүгээр сарын 15-ны өдөр Нью Йорк хотноо зохиогдсон Олон улсын тогтвортой хөгжлийн хурал, семинар дээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс боловсруулан гаргасан анхны “Үндэсний сайн дурын хяналтын тайлан”-гаа (Voluntary National Review, VNR) олон нийтэд танилцуулсан агаад сүүлийн жилүүдэд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхээр Тайванийн зүгээс хэрэгжүүлж буй гол чухал бодлогуудыг танилцуулсан төдийгүй “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн 17 тогтвортой хөгжлийн зорилтууд болон 169 дэд зорилтуудыг баримтлан, иргэдийн оролцоо болон нийгмийн яриа хэлэлцээ зэрэг тогтолцоогоор дамжуулан, өөрийн орон нутагт хэрэгжих тогтвортой хөгжлийн зорилт ба дэд зорилтуудыг судлан батласан болно. Энэхүү хяналтын тайланг олон нийтэд танилцуулсанаар Тайванийн олон жилийн турш хичээнгүйлэн гүйцэтгэж байсан олон улсын нийгмийн гишүүний үүргийг нийтэд түгээн таниулсан болно. Тайвань нь дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахыг хүсч байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллага нь өөрийн баталсан
“Нийтлэг зарчим”-ыг зөрчиж байна
Тайвань нь “Тогтвортой хөгжлийн зорилт”-оор замнах явцдаа ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа хэдий ч НҮБ нь өөрийн дүрмэнд заасан нийтлэг зарчимаа зөрчин, Тайванийн 23 сая ард иргэдийн сайн, сайхан аж амьдрал, эрх ашигт нухацтайгаар хандаагүй төдийгүй эрх тэгш бус, тэр ч байтугай ялгаварласан байдлаар Тайванийн Засгийн газар, иргэний нийгэм, эгэл жирийн иргэдэд хандаж байна.
Тайванийн гадаад пасспорт эзэмшигч нь 165 улс орон, бүс нутагт визгүй зорчих эрх эдэлдэг төдийгүй аялалын визны хөнгөлөлт эдэлдэг. Гэвч Тайвань хүн НҮБ-ын Төв байранд нэвтрэн орох боломжгүй байдаг бөгөөд олон жилийн туршид Тайванийн олон арван уугуул оршин суугчид, хөдөлмөрчид, байгаль орчин хамгаалах ба эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид Нью Йорк дахь НҮБ-ын төв байр болон Женевийн ордонд зохиогддог хурал, чуулганд оролцоход хориг саадтай тулгардаг юм. Үүнээс гадна энэ оны 5 дугаар сард зохиогдсон ДЭМБ-ын 70 дахь удаагийн Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Тайвань нь мөн л хаалганы гадна үлдсэн. Тайвань нь өнгөрсөн найман жилийн турш тасралтгүй ажиглагчийн байр сууринаас уг чуулганд оролцож байсан төдийгүй Тайванийн оролцоо нь дэлхийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх салбар дахь сул орон зайг нөхөхөд дэм болж чадсан гэдгийг харгалзан үзээгүй юм.
НҮБ-ын зарим албан тушаалтнууд 1971 оны НҮБ-ын Ерөнхий ассаблейн чуулганы 2758 тоот тогтоолыг буруу ташаагаар ашиглан, андуу ташаа иш татан, Тайванийг дээр дурьдсан байдлаар ялгаварлан үзэж байгаа ч Тайвань үүнээс үүдэн Нийтлэг зарчимын үнэ цэнэ болон хариуцлагаар хүлээсэн амлалтаа орхигдуулаагүй бөгөөд олон жилийн туршид ардчилал болон хууль ёсыг түгээн дэлгэрүүлэхээр хичээл чармайлт гарган ажиллаж байгаа болно. Мөн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах асуудлын хүрээнд ч бас илүү их хичээл чармайлт гарган ажиллаж байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллага Тайванийн оролцоог
хүлээн зөвшөөрөх нь зүйтэй
Хэдийгээр бид өөрсдийгөө зоригжуулж байгаа ч, энэ нь бид НҮБ-ын шударга бус хандлагыг үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөхийг хүсч байна гэсэн үг биш юм. Бид Нэгдсэн Үндэсний Байгууллагад хандан доорхи зүйлүүдийг уриалж байна. Үүнд:
1. Нэгдсэн Үндэсний Байгууллагын тогтолцооноос хасагдсан Тайванийн 23 сая ард иргэдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд арга хэмжээ авах нь зүйтэй. Ялангуяа талууд оролцох шаардлагатай болон үндэстэн дамнасан НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд зохих аргаар Тайванийн оролцоог хүлээн зөвшөөрөхийг хичээх
2. Тайванийн иргэд НҮБ-ын талбарт айлчлах болон холбогдох хурал зөвлөгөөнд оролцоход чиглэсэн ялгаварлан гадуурхах арга барилыг зогсоох. Дундад иргэн улс (Тайвань)-ын засгийн газраас олгогдсон хууль ёсны баримт бичигтэй иргэнийг нэвтрэхийг хүлээн зөвшөөрөх, мөн Тайваний иргэдийн Хятад улсад нэвтрэх үнэмлэх үзүүлэхийг шаарддаг үндэслэлгүй арга барилаа нэн даруй зогсоох
3. “Тогтвортой хөгжлийн зорилт” болон бусад холбогдох хурал, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Тайваний оролцоог хүлээн зөвшөөрөх. Улс төрийн онцгой нөхцөл шалтгаанаас үүдэн Тайванийг хаалганы цаана орхигдуулахгүй байх.
Монгол Тайвань “Тогтвортой хөгжлийн зорилт”-д хамтаар хүрнэ
Монгол улс нь “Азийн ардчиллын баян бүрд” хэмээн алдаршсан. Сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхитэйгээр оролцох болсон ба ОУ-ын хурал чуулган, спортын тэмцээн уралдааныг олноор зохион байгуулж байгаа билээ. Жишээлбэл НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, Ази Европын дээд хэмжээний уулзалт - 2016, мөн 4 дэх удаагийн “Зүүн Хойд Азийн Аюулгүй Байдлын асуудлаарх Улаанбаатрын яриа хэлэлцээр” зэрэг хурал чуулганыг амжилттай зохион байгуулсан юм. Үүний сацуу зам тээврийн сүлжээ болон дэд бүтцийг илүү дөхөм болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж, олон талт тогтвортой эдийн засгийн бүтцийн өөрчлөлт зэрэг нь ОУ-ын Монгол улсыг харах өнцөг, ач холбогдол зэргийг улам ихээр нэмэгдүүлж байгаа юм.
Тайвань нь НҮБ-ын систем болон олон талт хамтын ажиллагаанд оролцох хүсэлтэй болон бүрэн боломжтой болно. Түүнчлэн “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтэнд туслалцан, уг зорилтод хамтран хүчин зүтгэж буй Монгол улс ч мөн Тайванийн хүсэлтийг дэмжин, Тайваний 23 сая иргэн үндсэн эрхээ эдлэхэд НҮБ-д уриалан туслан, НҮБ-ын системтэй холбоотой хурал чуулган, арга хэмжээ болон бусад шударга бус нөхцөл байдалд урт хугацааны турш хасагдсан Тайваний нөхцлийг сайжруулах тодорхой арга хэмжээг авч “нийтлэг үнэн”-д хүрэхийг хүсч буй юм.

Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар Дахь Төлөөлөгчийн Газар
Төлөөлөгч Хуан Куо Рун