Монгол улсад суугаа Төлөөлөгч ноён Хуан Куо Рун нь 10 дугаар сарын 5-ны өдөр “Манж Чин гүрний үеийн түүх” 16 боть ном “Хятадын ойрхи үеийн түүх” 1 боть хятад хэл дээрхи түүхийн номуудыг Олон улсын харилцааны хүрээлэнд судлаачдын судалгааны ажил болон түүхийн сан хөмрөгийг арвижуулахаар бэлэглэв.
Өнгөрсөн 4 дүгээр сард Тайванийн төлөөлөгчийн газар “Хятадын 24-н албан түүх” ”Шинэ Юань улсын түүх” зэрэг түүхийн сонгодог ботиудыг тус хүрээлэнд бэлэглэсэн бөгөөд энэ удаад дахин Тайваниас энэхүү цуврал ботиудыг худалдан авч буухиа тээврээр Монголд авч ирүүлсэн нь Олон улсын харилцааны хүрээлэнд Монгол, Хятад, Тайванийн түүх соёлтой холбоотой чухал түүх судлалын цуврал, түүхэн он жилүүдийн эмхэтгэл болж (Эртний хаант засаглалаас Дундад иргэн улсын төр, Тайванийн улс төр, нийгэм эдийн засгийн хөгжил) эрдэмтэн судлаачдын судалгааны чухал материаллаг бааз болох юм.
Тайваниас хандивлаж буй энэ удаагийн 17 цуврал номноос “Манж Чин гүрний үеийн түүх” 16 цувралыг Тайванийн Үндэсний түүхийн музей болон Үндэсний Хааны ордон музейн судлаачид хамтран ажилласан болно. Тус номны онцлог нь эх номонд нэмэлтээр цэг таслал оруулж уншигчдад уншихад хялбаршуулсан мөн анхны хувилбар дээр шаардлагатай хэсэгт нэмэлт тайлбар оруулан үндсэн хувилбарыг хэвээр хадгалан үлдээж хийснээрээ онцлоготой юм.
Тайванийн төв судалгааны хүрээлэнгийн академич Жан Юн Фа-ны "Хятадын орхи үеийн түүх" (шинэчилсэн хувилбар) ном нь Дундад иргэн улсын түүхийн хөтөч болох бөгөөд залуу судлаачдад Дундад иргэн улсын түүх судлалын нугачаа, хоёр эргийн харилцааны мэдээллийг хүргэхэд нэн ач холбогдолтой юм.
