Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч ноён Хуан Куо Рун 11-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндэсний музейд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд хялбар болгох тусламжийн арга хэмжээнд оролцов. Үүн нь тэргэнцэртэй иргэдэд үйлчлэхэд бэрхшээлтэй байдлыг өөрчлөлт хийн музейд саадгүй зорчих боломжийг бүрдүүлэн энгийн иргэдийн адилаар үзэсгэлэнг үзэх орчинг бүрдүүлсэн өгөх төсөл юм.
Тэргэнцэртэй хүмүүст тусгайлан зориулсан музейн төв хаалганы урд хоёр талруу налуу бариул шинээр хийж саадгүй зорчих боломжийг бий болгох мөн тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөний тохьжилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй энэхүү тусламжийн ёслолын ажиллагаанд Монгол улсын төр засаг, нийгэм халамжийн байгууллагууд, боловсрол соёл шинжлэх ухаан спортын холбогдох яамдын албаны хүмүүс болон Улсын их хурал дахь Тайвань Монголын найрамдлын клубын гишүүдээс хүрэлцэн ирж оролцов.
Ноён Хуан Куо Рун хэлэхдээ Тайвань нь нийгмийн халамжийг дээдлэн эрхэмлэдэг орон бөгөөд энэхүү Монгол улсын Үндэсний Түүхийн музейд үзүүлж буй хөдөлгөөний бэрхшээлтэй хязгаарлагдмал хөдөлгөөнт хүмүүст зориулсан хүртээмжтэй чухал ач холбогдолтой төсөл боллоо. Бид Монгол улсын төр засаг, хүндэт найз нөхөдтэйгээ хамтран цаашид улам олон хүмүүнлэгийн төслүүдийг дэмжин олон олон хүмүүсд тусламжийн гараа сунган хамтран ажиллана хэмээн найдаж байна гэв.