
Төлөөлөгч Хуан Куо Рун 2-р сарын 1-ний өдрийн үдээс өмнө Улаанбаатар хотын 69-р сургуулийн захирал Тунгалагт бараалхаж Тайваний боловсролын яамнаас зарлагдсан 2016оны Тайваний тэтгэлэгийн талаар танилцуулж шилдэг сурагчидаас дээрх тэтгэлэгт өргөдөл хүсэхийг урилаа. Хуан төлөөлөгч хэлэхдээ одоогоор Тайваньд 1100гаруй Монгол оюутнууд бакалавр болон магистр, докторын зэрэгт суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн 20 гаруй нь Тайваний засгийн газраас олгосон тэтгэлэгээр суралцаж байгаа ба үлдсэн оюутнууд нь Тайваний их дээд сургуулиудад хувиараа өргөдөл хүсч тэтгэлэг авсан оюутнууд байдаг. Цаашид Тунгалаг захиралтай хамтарч тус сургуулийг Тайваний сургуулиудтай боловсролын солилцоо явуулж мөн тус сургуулиас энэ жилийн тэтгэлэгт хамруулахыг дэмжихээ илэрхийлжээ. Тунгалаг захирал Хуан төлөөлөгчид талархаснаа илэрхийлээд тус сургуулийн талаар танилцуулсан юм. 69-р сургууль нь Улаанбаатар хотын түүхэн сургуулиудын нэг бөгөөд 4000 гаруй сурагчтай, 200 багш ажилтантай, бөгөөд энэ жил 210 төгсөх ангийн сурагч сурч буй. Мөн тус сургууль 5-р ангиас эхлээд англи хэл болон орос хэлнээс сонгон оруулдаг байна. Сургуулийн багш болон сурагч солилцоо бол их чухал ач холбогдолтой билээ тиймээс ч Тайваниас багш ирж манай сургуульд сурагчдад хятад хэл заагаасай гэж хүсч байна. Мөн Тунгалаг захирал цаашид Тайваний ЕБС-иудтай урлаг спортын талаар ч хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.