МЭДЭГДЭЛ
2020.02.05
Уханиас халдварласан уушгины хатгалгаа үүсгэгч коронавирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгаагаас үүдэн Тайвань нь 2020 оны 2 сарын 7-ны өдрөөс эхлэн, Тайваньд ирэхээс сүүлийн 14 хоногийн хугацаанд эх газрын Хятадад зорчсон болон оршин сууж байсан гадаад иргэдийг хилээр нэвтрэхийг хязгаарлаж, мөн виз олгоход дараах арга хэмжээг авч байна. Үүнд:
- Тайваньд ирэхээс сүүлийн 14 хоногийн дотор эх газрын Хятад руу зорчсон болон оршин сууж байсан энгийн гадаад иргэдийг 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн хориог цуцлах хүртэл улсын хилээр нэвтрэхийг хориглоно (Төлбөргүй виз олгосон, газардах визтэй, цахим визтэй, мөн хүчинтэй визтэй гадаад иргэд хамаарна).
- Тайваньд ирэхээс сүүлийн 14 хоногийн дотор эх газрын Хятадын хилээр нэвтэрсэн боловч Хятадын Нэг болон Хоёрдугаар зэрэглэлийн тархалтын бүсэд зорчоогүй (Тайваний Эрүүл мэнд, халамжийн яамны өвчлөлийг хянагч цахим хуудас: https://www.cdc.gov.tw–д зарлагдсан Тархалтын бүсийн хөдөлгөөнт мэдээллэгчээс үзэхэд одоогийн байдлаар Нэгдүгээр зэрэглэлийн бүсэд Хүбэй муж, Хоёрдугаар зэрэглэлд Гуандун болон Жөзян муж хамаарна), мөн оршин сууж байгаагүй гадаад иргэд онцгой шалтгааны улмаас Тайваньд зайлшгүй ирэх шаардлагатай тохиолдолд (Тухайлбал, Тайваньд ажил явдалд оролцох, хүнд өвчтөнтэй уулзах, томоохон хэмжээний хуралд оролцох, ажил хэргийн гэрээний хүрээнд Тайваньд ирэх зэрэг нэн чухал шаардлагатай бол) виз мэдүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтуудыг нэмж авчран виз мэдүүлнэ. Үүнд:
- Виз мэдүүлэгч сүүлийн 14 хоног доторх аяллын түүхээ өөрийн санаачлагаар мэдүүлэх (Хэрэв өмнө нь халдварын бүсэд зорчсон бол визний мэдүүлгийг хүлээж авахгүй). Визний материалыг хүлээж авахдаа Төлөөлөгчийн газраас виз мэдүүлэгчийн пасспортын хуудас дээрх хилээр орж гарсан тэмдэглэлийг сайтар шалгаж авна.
- Монгол улсын баталгаажсан эмнэлгээс сүүлийн 7 хоног дотор гаргаж өгсөн эрүүл мэндийн шинжилгээний хуудас (эмчийн магадлагааны бичиг байж болно, баталгаажилт хийлгэсэн байх шаардлагагүй), халуунтай эсэхийг тодорхойлсон баримт (≧38°C), амьсгалын дээд замын халдвар болон өвчингүйг тодорхойлсон бичиг баримт.
- Хэрэв виз авч, Тайваньд нэвтэрсний дараа өвчилбөл Тайваний эрүүл мэндийн байгууллагад даруй мэдэгдэхийг амласан амлалтын бичиг. (Загварыг эндээс татна уу: 中蒙文版本-病徵通報切結書 .)
- Виз мэдүүлэгчийн зорчих шалтгааныг үндэслэн манай Төлөөлөгчийн газраас холбогдох баримт бичгийн шалгалтыг чангатгах эрхтэй.
- Хэрэв сүүлийн 14 хоногийн хугацаанд эх газрын Хятадад зорчсон болон оршин сууж байсан Тайваний хүчинтэй хугацаатай оршин суух үнэмлэхтэй гадаад иргэд Тайваньд буцаж ирэх тохиолдолд (Цагаачлагчийн ОСҮ, байнгын оршин суугчийн ОСҮ,Тайваньд суух элчин сайдын яамны ажилчны үнэмлэхтэй, Тайвань дахь гадаад байгууллагын ажилчны үнэмлэхтэй бол ) Тайваньд буцаж ирсний дараа “Тархалт голомтын зааварчилгааны төв”-өөс өгч буй хорио цээрийн стандарт шаардлага болох 14 хоногийн турш гарахгүй гэрээс гарахгүй байх шаардлагыг мөрдөж ажиллана уу.
- Дээр дурьдсан арга хэмжээгүүд нь халдварын нөхцөл байдлаас үүдэн өөрчлөн шинэчлэгдэх боломжтойг анхаарна уу.