Тайвань Монгол хоёр орны хүний наймааны эсрэг болон хүний эрхийг хамгаалах үйл хэргийн төлөөх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь 5-р сарын 11-ний өдөр “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын тэргүүн МУ-ын Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд зөөврийн комьпютерууд хүлээлгэн өгөв.
МУ-ын Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун анх 2003 онд “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ыг үүсгэн байгуулсан ба тус төвийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон улсын байгууллагуудыг төлөөлөн хүний наймааг таслан зогсоох, хүний эрхийг хамгаалах зорилгоор холбогдох асуудлын хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхээс гадна хууль тогтоох байгууллага болон цагдан сэргийлэх байгууллагад хандан хүний наймааны эсрэг тэмцэх бие даасан байгууллага байгуулахад чиглэсэн уриалга гаргаж байсан юм. Тус төрийн бус байгууллага нь хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг цөөхөн хэдэн төрийн бус байгууллагуудын нэг юм.
МУ-ын Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бидэнд эдгээр зөөврийн комьпютерийг хүлээлгэн өгч буйд гүнээ талархаж байна. Эдгээр зөөврийн компютерууд нь хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл хэргийг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Үүний зэрэгцээ МУ-ын Засгийн газар болон ард иргэдийн зүгээс хүн худалдаалах гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөлд анхаарлаа хандуулахыг уриалахын зэрэгцээ цаашид тус төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж, хүний наймаатай тэмцэх үйл хэргийн талаархи туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байна.” хэмээв
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайвань нь хүний наймааг таслан зогсоох чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажилладаг бөгөөд бидний энэ удаагийн хамтын ажиллагаа нь Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл явцад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Цаашид ч Тайвань Монголын талуудын засгийн газар болон ард иргэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг болон хүний эрхийг хамгаалах үйл хэргийн төлөө хамтран ажиллах болно.” хэмээв.
Фото зургийн тайлбар: Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын тэргүүн МУ-ын Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд зөөврийн комьпютерууд хүлээлгэн өгөв.