此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Тайваний Ван фан эмнэлэг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Монгол Улсын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг  болон Тайваний Ван фан эмнэлэг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 2022 оны 10-р сарын 4-ний өдөр алсын зайнаас цахим уулзалт хийх замаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь Тайваний Ван Фан эмнэлэг болон Монголын эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны анхны санамж бичиг болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг  нь Улаанбаатар хотын хүн ам шигүү суурьшсан, алслагдмал бүсэд байрладаг. Тус эмнэлгийн захирал Ц.Олонбаяр хэлсэн үгэндээ “Хоёр эмнэлэг хооронд холбоо тогтооход туслалцаа үзүүлсэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт талархаж байна. Хоёр тал боловсон хүчин сургах, технологи солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлснээр олон Монгол хүн Тайваньд үзүүлж буй өндөр чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг гадаад руу явахгүйгээр эх орондоо авах боломжтой болно гэж найдаж байна.” гэв.

Тайваний Ванфан эмнэлэг нь 2005 оноос эхлэн олон улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлж, боловсон хүчин сургаж, семинар зохион байгуулж, Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Номхон далайн арлын орнууд, Төв Америкийн орнууд, Карибын тэнгисийн орнуудад эмч нарын багаа томилж ажиллуулсан. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эмч нарыг сургалтанд хамрагдахад туслалцаа үзүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж байсан. Ван Фан эмнэлгийн шинээр томилогдон ажиллаж буй захирал Чэн Жиан Зун хэлсэн үгэндээ “Хоёр эмнэлэг хооронд холбоо тогтооход туслалцаа үзүүлсэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт талархал илэрхийлж байна. Тайваний анагаах ухааны зөөлөн хүчийг Монгол Улсад суртачлан дэлгэрүүлж, мөн Монгол Улсын олон эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа холбоогоор дамжуулан Тайвань Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй сурталчлан дэлгэрүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талд үр өгөөжөө өгнө гэж найдаж байна” хэмээн онцлов.

Тус төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг арга хэмжээнд урилгаар оролцон “Энэ жил тус төлөөлөгчийн газар байгуулагдасны 20 жилийн ой тохиож байна. Энэ 20 жилийн хугацаанд Тайвань Монголын эрүүл мэндийн салбар маш нягт хамтран ажилласан ба нийт 1,000 гаруй Монголын эмч, сувилагчдыг Тайваньд сургалтанд хамруулсан. Урт хугацааны турш эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлан, Тайваний өндөр чанартай эмнэлгийн тусламж, цар тахлын туршлагаас хуваалцаж байна. Хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа Тайвань, Монголын эрүүл мэндийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж буйг харахад таатай байна. Тус төлөөлөгчийн газар Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, /Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна/ уриаг хэрэгжүүлсээр байх болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Тайваний Ван фан эмнэлэг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Тайваний Ван фан эмнэлэг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.1