Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг 2023 оны 9-р сарын 12-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт “NTUH-HOPE Тайвань Монголын олон улсын эрүүл мэндийн харилцааны хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг нь Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй энэ онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь цар тахлын дараа хийгдэж буй анхны биечилсэн уулзалт болж байгаа тул маш утга учиртай бөгөөд Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө тус үйл ажиллагаанд уригдан ирж, Тайваний эмч нарын баг Монголд хэрхэн амжилттай ажиллаж байгааг гэрчилсэн юм.
國立台灣大學附設醫院本(112)年9月12日於蒙古國立第三中央醫院辦理「2023NTUH-HOPE台蒙國際醫療交流計畫」開幕儀式,並與第三醫院簽署本年雙方合作協定,此係繼2020年新冠疫情後再度重啟實體交流,別具意義。並邀請台灣駐蒙古代表羅靜如出席見證台灣醫療團隊在蒙古發光發熱。
Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь хэлэхдээ “Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг нь Монгол улстай хамтран ажиллаж буйдаа онцгой ач холбогдол өгч, чухалчлан үзэж буйд маш их баярлаж байна” гэв. NTUH-HOPE төсөл нь 2009 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын нийт 6 эмнэлэгтэй хамтран ажилласан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны эмнэлгүүдэд эмнэлзүйн зааварчилгаа өгч, Монгол олон өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлсэн төдийгүй ингэснээр Тайвань Монголын эрүүл мэндийн харилцаа, хамтын ажиллагааны нэг том жишээ нь болж чадсан юм. Мөн тус Төлөөлөгчийн газар нь Монголчуудын эрүүл мэндийн төлөө "Тайван тусалж чадна, Тайван тусалж байна" (Taiwan can help and Taiwan is helping) гэсэн үзэл санааг хэрэгжүүлдэг бөгөөд цаашид ч хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
臺灣駐蒙古代表處羅代表靜如表示感謝台大醫院長期重視國際醫療,自2009年開始NTUH-HOPE計畫,業與蒙古6家公立醫院建立姊妹醫院,協助蒙古當地病人及提供蒙古醫院臨床指導,為臺蒙醫衛交流合作的典範,亦願攜手提升蒙古國民健康,發揮「Taiwan can help and Taiwan is helping」精神。
Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Ron-Bin Hsu хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь 14 дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ удаагийн семинарыг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс гадна Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан. Эх барих эмэгтэйчүүд, радиологи, хавдрын химийн эмчилгээ, зүрх судас, мэдрэл судлал зэрэг сэдвийн хүрээнд семинар явагдсан бөгөөд цар тахлын дараа Тайвань, Монголын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Монгол орны эмч нарын чадварыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.
率團來蒙的台大醫院心臟外科主任許榮彬教授致詞表示,本計畫至今已邁入第14年,本次研討會除與蒙古國立第三中央醫院,亦與蒙古第一中央醫院、第二國家醫院及國家癌症中心一同合作,主題涵蓋婦產科、放射科、癌症治療、心臟血管科及神經內科等,盼在疫情後持續深化台蒙雙方合作,提升蒙古醫療團隊量能。
АУ-ны доктор, МУ-ын Хүний гавьяат эмч, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцоонд хил хязгаар гэж үгүй билээ. Хэдийгээр цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн онлайнаар туршлага солилцдог байсан ч Тайваний Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь онлайнаар сургалт, семинар явуулсаар байсан ба тус сургалтаар Монголын эмч, сувилагчийн ур чадварын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж чадсан. Бид үүнд маш их баярлаж байна. Мөн энэ удаагийн эмнэлгийн солилцооны хөтөлбөр нь зүрх судас, мэдрэл судлалын салбарт хамтран ажиллахад чиглэж байгаа юм. Монгол Улсыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газар нь цар тахлын үеэр Монгол орны эмнэлгүүдэд олон тооны эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл хандивласан явдалд гүнээ талархаж байна.” гэв.
蒙古第三醫院院長TUMUR-OCHIR Ts.致詞表示,醫療合作無國界,雖然過去三年因為疫情而暫停實體交流,特別感謝台大醫院仍透過線上培訓及研討會方式協助蒙古國醫療團隊提升技術水平,該院本次交流計畫將著重心臟血管科及神經科學領域合作,亦感謝台灣駐蒙古代表處在疫情期間捐贈蒙古醫院許多醫療器材及藥品,協助蒙古國面對疫情。




